ФОТО: Чуулганы нээлтийн ирц 126-120
2026-03-16 - 03:47
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2026.03.16/ нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, өөрийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох тухай хуулийн өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Чуулганы нээлтэд зургаан гишүүнээс бусад бүгд буюу 126-гаас 120 нь оролцжээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Саранчулуун нар эмнэлгийн чөлөөтэй, Ц.Даваасүрэн, Б.Тулга нар чөлөөтэй, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар гадаад томилолттой хэмээн ирцийн мэдээнд бүртгүүлсэн байна. Хаврын чуулганы нээлтэд оролцож буй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүдийн онцлох агшнуудыг хүргэж байна.
Share this post: