TheMongoliaTime

100 айлын барилгын материалын дэлгүүрт гарсан галыг 13:40 цагт бүрэн унтраалаа

2026-03-17 - 07:05

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хороо 100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 11:07 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээллээ.

Share this post: