Маргаашаас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өмнөх хоногоосоо 10-20 градусаар эрс хүйтэрнэ
2026-03-10 - 09:07
3-р сарын 11-нээс баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өмнөх хоногоосоо 10-20 градусаар эрс хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Мөн маргааш, нөгөөдөр болох цаг агаарын аюултай үзэгдлээс цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлээд байгаа юм. Хүчтэй салхи: 11-ний өдөр Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтайн нутгаар, 11-12-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, 12-ны өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 24 метрийг давж ширүүснэ. Шороон шуурга: 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна. Цасан шуурга: 11-12-нд шилжих шөнө, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр, 12-ны өдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.