Иргэдийн хэрэглээний 10 зээл тутмын 1 нь чанаргүй байна
2026-03-06 - 03:26
Иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилийн түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа бөгөөд иргэдийн хэрэглээний 10 зээл тутмын 1 нь чанаргүй байгаа талаар Банкны салбарын 2025 оны IV улирлын тайланд дурджээ. Тэр дундаа автомашины зээлийн чанаргүйдэлт 16 хувьд хүрч өссөн байна. Харин эдийн засгийн салбаруудад буюу бизнест олгосон зээлийн чанаргүйдэлт буурсан байна. Банкны зээлийн чанар гэдэг нь 90 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөөгүй нөхцөлд чанаргүй зээлд шилждэг. Банкны салбарын тойм 2025-4
Share this post: