Тулам булаалдах ДАШТ-д Монголын баг Унгарыг 10:0-ээр илүүрхэв
2026-03-19 - 03:43
Нүүдэлчдийн наадгай тулам булаалдах Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) хэсэг завсарласны эцэст энэ жил Казахстаны өмнөд хэсгийн эртний түүхт Туркестан хотод нээлтээ хийлээ. Олон жилийн дараа эргэн ирсэн тус тэмцээнд энэ удаад есөн улсын 100 орчим тамирчин оролцож байна. Нийт есөн тамирчнаас бүрдсэн Монголын шигшээ баг хэсгийн эхний тоглолтод Унгарыг 10:0-ээр илүүрхжээ. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн моринд дасахад хугацаа орсон ч манай тамирчид ур чадвар, туршлагаар давамгайлсныг зохион байгуулагчид онцолсон байна. Энэ удаагийн тэмцээний нийт шагналын сан нь 30 сая казахстан тэнгэ буюу Монгол төгрөгөөр тооцвол ойролцоогоор ₮80 сая аж. Тэмцээний хагас шигшээ тоглолт маргааш буюу энэ сарын 20-нд, шигшээ тоглолт 21-нд болох хуваарьтай.