TheMongoliaTime

Борлуулалтаараа Солонгостоо №1 жинхэнэ кимчитэй O’FOOD брэндийн рамен Монголд

2026-03-18 - 03:53

БНСУ-ын хүнсний салбарын томоохон үйлдвэрлэгч Daesang Corporation-ийн O’food брэндийн бүтээгдэхүүн болох Jongga Real Kimchi бэлэн гоймон Монголын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь Солонгост борлуулалтаараа No1 Jongga брэндийн жинхэнэ нойтон кимчитэй гэдгээрээ онцлог бөгөөд Кимчиний уламжлалт амтыг агуулсан баялаг шөл болон бодит кимчиг савлан бүтээгдэхүүний орцыг баялаг болгосноор хэрэглэгчдэд Солонгос рамены жинхэнэ амтыг мэдрүүлэх боломжийг олгож байна. Энэхүү кимчи нь Монголын зах зээлд дараах 3 төрлийн амтаар худалдаалагдаж эхэлжээ. Real Kimchi Ramen – жинхэнэ кимчитэй, халуун ногоотой баялаг шөл Seafood Ramen – далайн гаралтай орцтой, зөөлөн амттай шөл Seaweed Ramen – далайн байцайны өвөрмөц амттай рамен Тус бүтээгдэхүүнийг “Монголын хэрэглэгчдэд дэлхийн шилдэг хүнсний брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэх зорилготой Тэйст Гэйт Интернэшнл компани албан ёсны эрхтэйгээр жинхэнэ солонгос рамены амтанд дурлагсдадаа зориулан хүргэж байна. O’food брэнд нь Солонгосын уламжлалт рамены төгс амтыг орчин үеийн хялбар хэрэглээнд нийцүүлэн хүргэдгээрээ бусдаас ялгардаг бөгөөд олон улсын хэрэглэгчид тус бүтээгдэхүүний талаар: “Жинхэнэ кимчитэй тул амт нь илүү бодит, яг Солонгост идэж байгаа мэт.” “Кимчиний исгэлэн, халуун амт шөлтэй төгс зохицсон.” “Гоймон нь уян зөөлөн, шөлөө сайн шингээдэг.” “Хэдхэн минутад бэлэн болдог ч амт нь рестораны раментай ойролцоо.” гэх мэт эерэг сэтгэгдлүүдийг хуваалцдаг байна. Та ч гэсэн “Хэдхэн минутад Солонгосын рамен” амталмаар байвал O’Food сонгоорой.

Share this post: