TheMongoliaTime

ГРАФИК: 1 кВт.ц цахилгаан дэлхийд ямар үнэтэй байдаг вэ?

2026-01-30 - 01:39

Дэлхийн улс орны иргэд 1 кВт.ц цахилгааныг хэдэн төгрөгөөр (USD) худалдаж авдаг вэ? Бид globalpetrolprices.com сайтын гаргасан өгөгдөл дээр Монгол улсад өнөөдөр ашиглагдаж байгаа цахилгааны үнэ тарифыг нэмэн сонирхолтой график бэлтгэн хүргэж байна. Монгол улсын 1 кВт.ц цахилгааны үнийг ахуйн нөхцөлд (175₮, 256₮, 285₮) дунджаар 238₮, үйлдвэр ААН-ийн хувьд дунджаар 275₮-өөр тооцсон болно. Дэлхийн зах зээл дээр цахилгааны үнэ асар их зөрүүтэй. Жишээ нь: Хамгийн хямд: Этиоп ($0.005$ буюу ~17₮), Куба ($0.006$ буюу ~21₮). Хамгийн үнэтэй: Герман, Дани зэрэг өндөр хөгжилтэй орнууд 1 кВт.ц цахилгааныг дунджаар $0.40 - $0.50 буюу 1,400 - 1,700 төгрөгөөр худалдаж авдаг. Дээрх графикаас харахад Монгол улсад цахилгааны төлбөр дэлхийн дунджаас ойролцоогоор 2 дахин хямд байгаа нь харагдаж байна.

Share this post: