1 солонгос хүний цахилгааны хэрэглээнд 5 монгол хүний хэрэглээ дөхөж очиж байна
2026-01-28 - 04:34
Сүүлийн үед өдөр бүр 2-3 удаагийн давтамжтай цахилгаан тасардаг болоод байгаа. Тэгвэл Монгол Улсын цахилгаан хэрэглээ, үйлдвэрлэлийг дэлхийн бусад улсуудтай харьцуулсан мэдээллийг Our World In Data-гаас харцгаая. Энэхүү мэдээлэлд 2024 онд Монгол Улс нийт ~8.38 ТВт.ц (TWh) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн ба жилд нэг хүнд ногдох цахилгааны хэрэглээ ~2,411 кВт.ц (kWh) гэжээ. Энэ нь дэлхийн дунджаас доогуур, хөрш болон хөгжингүй орнуудтай харьцуулахад нэлээд бага үзүүлэлт юм. График #1: Цахилгаан үйлдвэрлэл Графикаас харахад: 🇨🇳 Хятад — ~10,000+ TWh 🇷🇺 ОХУ — ~1,200 TWh 🇰🇷 Өмнөд Солонгос — ~625 TWh 🇰🇿 Казахстан — ~119 TWh 🇲🇳 Монгол — ~8.4 TWh Өөрөөр хэлбэл: Монгол Казахстанаас 14 дахин бага Солонгосоос 70 гаруй дахин бага Хятадаас бараг 1,200 дахин бага цахилгаан үйлдвэрлэж байна График #2: Нэг хүнд ногдох цахилгааны хэрэглээ Нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлээс илүү бодитой хэмжүүр бол нэг хүнд ногдох цахилгааны хэрэглээ юм (1 жилд). 2024 онд: 🇲🇳 Монгол — ~2,400 кВт.ц 🇰🇿 Казахстан — ~5,700 кВт.ц 🇨🇳 Хятад — ~7,100 кВт.ц 🇷🇺 ОХУ — ~8,300 кВт.ц 🇰🇷 Өмнөд Солонгос — ~12,000 кВт.ц Энгийнээр хэлбэл Нэг солонгос хүн жилд хэрэглэдэг цахилгааныг 5 монгол хүн нийлж байж дөнгөж дөхүүлж байна гэсэн үг.