Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 0 градус орчим байна
2026-03-07 - 01:47
2026 оны гуравдугаар сарын 07-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 0 градус орчим байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.